Төр ба хувийн хэвшил

Шинэ засгийн газар ажиллах эхэлснээс хойш төр бизнесийн үйл ажиллагаа хийх, бизнесийн ертөнцөд хийх зохицуулалтаа нэмэгдүүлэх гэсэн хандлага их ажиглагдаж байгаа. Миний улс төрийн идэвхи сонгуульд санал өгөхөөс нэг их хэтэрч байсангүй, аль ч намд элсэх тухай бодож ч байсангүй, хувийн бизнес эрхэлж байсангүй, хувийн компанид ажил хийгээд цалингаараа амьдарч ирсэн болохоор жирийн нэг иргэн хүний хувийн үзэл бодол гэж харна биз. Монгол улс маань ардчилал, зах зээлд шилжээд хорь гаруй жил болж байна.