Saturday, February 7, 2015
Posted by bbatzorig on 5:51 AM with 1 comment
Гүйцэтгэлийн үнэлгээний систем ер нь бол том толгойны өвчин. Жижиг компани чадварлаг эзэнтэй байгаад тэр нь шууд удирдаж ажилладаг бол асуудал бага. Гэхдээ л уг бизнес өргөжин тэлэх тусам уг лидерийн физик хэмжээ хязгаараас хамааран бүрэн хяналтаас гараад ирэхээр бас толгой өвтгөөд л эхэлнэ.
Ухаалаг гүйцэтгэх удирдлагууд бодитой гүйцэтгэлийн үнэлгээний системтэй байснаараа шагнал урамшууллыг оновчтой хэлбэрээр өгч ажиллагсдынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх сэдлийг үүсгэх, өндөр гүйцэтгэлтэй чадварлаг ажиллагсдыг бүр илүү урамшуулж тэд компанийг хөгжил дэвшил рүү нь чирэх хүч нь болдог гэдгийг хардаг. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн коммунист маягийн цалин, урамшууллын бодлоготой бол гүйцэтгэлийг зөв үнэлэх гэж зовлон болж суух ч шаардлагагүй.
Хэрэв тухайн байгууллага гүйцэтгэлийн үнэлгээний системгүй, бодитой үнэлж чаддаггүй, үзэмжээр эсвэл цээжний пангаар явдаг нөхцөлд ялгавар үүсгэх нь ажиллагсдыг сэдэлжүүлэхээс илүүтэйгээр зарим ажилтнуудад дарга, захиралдаа долигнох, фракцлах, ажил их хийж байгаа дүр эсгэх, амаар хийснээ хий дөвийлгөх, бусдыг доош хийх хэлбэрээр өөрийн байр суурийг өргөх зэрэг сэдлийг өгдөг ба шударга сайн ажилтнуудын хувьд урам зоригийг хугалах нь элбэг. Иймд ялгаврыг бий болгохын өмнө гүйцэтгэлийг үнэлгээний маш зөв тогтолцоог ядаж байгууллагын дээд болон дунд шатны удирдлагын түвшинд нэвтрүүлсэн байх хэрэгтэй байдаг.
Өөр нэгэн асуудал нь компаний гүйцэтгэл ба ажилтнуудын гүйцэтгэлийн уялдаа холбоог үүсгэх явдал. Ажилтнууд ажиллаад л ажиллаад л, илүү цагаар ч ажиллаад л, зарим нь ядаргаанд ороод л. Гэтэл компани нь тэр хэмжээнд амжилттай ажиллаагүй байх нь элбэг. Энэ нь хийсэн ажлынх хагас нь хэрэггүй ажил байдгаас болдог. 50% гэдэг нь судалгаагаар гарсан байдаг юм билээ. Яагаад хэрэггүй ажил хийцгээгээд суудаг гэхээр стратегийн удирдлага сул ба гүйцэтгэлийн үнэлгээ нь стратегийн бус байдгаас үүддэг. Өөрөөр хэлбэл компаний стратегид чиглээгүй ажлуудыг хийгээд байдаг тул эцэстээ үр дүн тэр хэмжээгээр муу гардаг.
Компаний өдөр тутмын үйлдлийн түвшний гүйцэтгэл дээр ажиллагсдын гүйцэтгэлийг үнэлэх нь илүү хялбар, тодорхой байдаг ба зөв хэмжүүрүүдийг тодорхой хугацааны хөгжлийнхөө үр дүнд олж тогтоогдсон байдаг. Эдгээр ажиллагсдын гүйцэтгэлийг тухайн бизнесийнх нь онцлогт нь тохироод гаргаад ирсэн түлхүүр үзүүлэлтүүдээр нь хэмжих нь зүйтэй ба бизнес болгонд ялгаатай. Гэхдээ хэт өдөр тутмын даалга
Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь гүйцэтгэлийн үнэлгээний нэгэн шалгарсан систем ба статистикаар ашигласан компаниудын 70%-д үр дүнтэй нэвтэрч чадсан гэсэн статистик байдаг юм билээ. Энэ системийг нэвтрүүлэх арга замын хувьд янз бүр байдаг. Томоохон компаниуд хөрөнгө мөнгө зараад зөвлөх үйлчилгээ авах, төслийн баг гаргаад нэвтрүүлэлт хурдан хийчих замыг сонгох нь элбэг. Энэ тохиолдолд гүйцэтгэх удирдлагын уг системийн утга учир, ач холбогдлыг ойлгох, хийх хүсэл эрмэлзэл, манлайлал гол үүрэгтэй. Мэдээллийн системийн нэвтрүүлэлтээр хийх арга байж болох боловч энэ нь тухайн системийн сонголт буруу эсвэл уг системийнхээ утга агуулгыг сул ойлгосноос амжилтгүй болох эрсдэлтэй. Өөр нэг зам нь багаараа шат дараатайгаар нэвтрүүлэлт хийх. Өөрийн практикаасаа харахад сүүлийн хэлбэр нь урт хугацаандаа илүү үр өгөөжтэй, хөрөнгө зардал багатайгаар үр дүнтэй хийх боломжийг өгдөг гэж ажиглагдсан. Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь өөрөө хөгжлийнхөө явцад стратегийн гүйцэтгэлийн үнэлгээ чиглэлээр илүү боловсронгуй болсон тул стратегийн удирдлагатай уялдан компаний урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг болдог.
Тэнцвэржүүлсэн үнэлгээний хүснэгт нь санхүү, хэрэглэгч, дотоод процесс, сургалт хөгжил гэсэн 4 перспективийг тэнцвэржүүлснээр урт болон богино хугацааны аль алинд компани амжилттай ажиллах гэсэн утга учиртай. 2р үеийн хувилбарт стратегийн зураглал гэсэн аргачлал нэмэгдсэн. Энэ нь 4 перспективийн шалтгаан үр дагаврын холбоосыг гаргаж өгдөг. Жишээ нь шинэ бүтээгдэхүүн стратегийн зорилттой холбоотойгоор дараахь зураглал үүснэ. Уг бүтээгдэхүүнийг хийхийн тулд багийн мэдлэг, ур чадвар, нөү хау нь хөгжинө. Ингэснээрээ зөв процессоор сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ сайн бүтээгдэхүүн илүү цэнэ авчирснаар бидэнд илүү олон хэрэглэгч бий болгоно. Олон хэрэглэгчидтэй болсноор компаний борлуулалт, ашиг буюу санхүүгийн зорилтууд биелнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)












сайн байна уу тэнцэвэржүүлсэн үнэлгээний хуудасны талаар маш энгийн ойлгомжтой бичсэн байна. Зураглал дээрээ жоохон дэлгэрэнгүй тайлбар хийсэн бол
ReplyDelete